Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар -14,3...-19,2 градус, бусад нутгаар -8,1...-13,9 грудас хүйтэн байлаа. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар -1,2...-6,9 градусаар хүйтэн байсан байна.Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар -1,0... -3,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2,0-5,0 градус дулаан байсан байна. Агаарт шөнөдөө Өлзийт сумын нутгаар -32,0 градус, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар -18,0... -19,0 градус, бусад сумдын нутгаар -20,0...-26,0 градус хүйтэн байсан байв. Агаарт -30,0 градусыг давж Өлзийт сумын нутгаар 1 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Цэцэрлэг сумын -6,0...-7,0 градус, Тариат, Өлзийт сумдын нутгаар -17,0...18,0 градус, бусад нутгаар -11,0... -16,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 23,0... 24,0 градус, Эрдэнэмандал, Чулуут сумдын нутгаар 14,0...17,0 градус, бусад сумдын нутгаар 1,0...7,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Чулуут, Өлзийт, Тариат сумдын нутгаар -30,0... -35,0 градус, бусад сумдын нутгаар -20,0... -27,0 градус хүйтэн байсан байна.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Тариат, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Хангай, Хашаат, Хотонт, Цахир, Чулуут сумдын цас ороогүй бусад сумдын нутгаар 0,0-0,5 мм тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 5-12 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Булган, Цэцэрлэг сумдын нутгаар түр зуур секундэт 12 метр хүрсэн байна. 10 м/с–ээс их салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Булган сумдын нутгаар 1-3 өдөр ажиглагдсан, бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 10-ны байдлаар сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны мэдээгээр аймгийн нийт нутгийн 80 грауй хувь нь цастай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл зэрэг ажлууд явагдаж байна.Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байлаа.Энэ сарын 10-ны байдлаар аймгийн нийт нутгаар өдөр шөнийн темпертурын хэлбэлзлэл, салхи шуурга ихтэй, олон жилийн дунджаас нийт нутгаар хүйтэн байгаа нь мал хорогдох, малын бэлчээрлэлт, хаваржилтын байдлыг хүндрүүлж байна.
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР Н.ГАЛДИГМАА